Mar 26, 2014

Хөгжим

Саяны төрсөн өдрөөр манай найзууд надаа пянз тоглуулагч өгсөн юм лдааь яагаад ч юм авахг байнга хүсдэг мөртлөө хэзээ ч өөрөө зориглож авахгүй байсан зүйлийг маань өгсөн болохоор маш маш их баяртай байсан. Одоогоор надаа дөрвөн пянз байгаа.Яагаад ч юм пянз тоглуулагчтай болсноосоо хойшь рекорд сонсдог болсноосоо хойш хөгжим гээч нэг том төрлийг арай өөр өнцгөөсь өөр таашаал болон мэдрэмжээр хүртээд байгаа юм шиг санагдаж байна. Бид нарын нийгмийн хөгжим гэж яг юу болоод яагаад яваад байна вэ? Зааь би тийм эртний дуу хөгжим сонсдоггүй лдээь гэхдээ л би хуучны гэх тодотголтой дуу хөгжмийг өөрийн зүгээс ихэд таашаадаг. Одоо би тэр үеийн хүмүүс гэээд 1990д оноос өмнө байсан хүмүүсиийгхэлчихье лдээ. Тэр хүмүүс жинхэнэ сонсголонтой хөгжмийг сонсож, түүгээрээ хүмүүжиж ирсэн. Одоо зүгээр л Бийтлс, Боб дилан эсвэл Пинк Плоуд гээд хамтлаг дуучдаар жишээ авъя лдаа. Тухай үедээ битгиймхэл одоо үеийнхэндээ ч тэр үлгэр дууриал болсон тэр гайхалай хөгжимчдийн чинээ хүрэх хамтлаг дуучид тун ховроос ховор санагддаг болохоороо ч тэр юм уу шинээр гарч байгаа дуу дуучдыг нээх таашааж сонсдоггүй. Зааь одоо тэгэнгүүт хөгжмийн дуугаралтынх нь чанар гэх юм уу, чихэнд хүрцтэй байдал гэх юм уу, минийхээр бол тэр дууны чанар гээч зүйл маань миний хэлдгээр тэр үеийн хүмүүсийн бичлэгийн дуугаралт нь ымарч засвар байхгүйь илүү "оригнал" сонсогддог. Харин эсрэгээрээ, одооны СДг сонсвол ямар ч алдаа байхгүйгээр төгс төгөлдөрийн туйл юм шиг л их л сайхан сонсогддог боловч, үнэндээ энэ засаж залруулсан зүйл маань миний л лав чихэнд наалдаж, тэгж хзртэцтэй сонсогддоггүй. Тийм болохоороо ч тэр юм уу, хэдэн ТЭР ҮЕИЙН ХҮМҮҮСИЙНХЭЭ "хуучирсан" гэх тодотголтой дуунуудаас би хэзээ ч уйддаггүй. Харин ч эсрэгээрээ сонсох бүрт нэг шинэ юм сонсож, өөр юм мэдэрдэг болохоороо би ТЭР ҮЕИЙНХЭЭ ХҮМҮҮСИЙН дуунд хайртай. МАгадгүй, хэт хөгжсөн нийгэм маань чанар чадвар хоёрыгоо технологи дэвшил гэдэг зүйлээрээ хаагаад байгаа юм болов уу даа?