Feb 17, 2013

Шинэ Амьдрал...Шинэчлэгдсэн бодол..

Эцэг эх, элгэн садан, найз нөхдөөсөө холдоод бүхэл бүтэн таван сар өнгөрчихөж. Цаг хугацаа ямар ч хурдан өнгөрдөг юм, юу ч болоод байгааг ухаараагүй, хаана байгаагаа ч ялгаж салгаж чадаагүй байхад л таван сар өнгөрчихсөн байна. Таван сарын хугацаанд ямар ч их юм болж өнгөрөв., ямар ч их юмыг ойлгов. Аав ээжээсээ хол байхаар бүх л шийдвэрийг өөрөө гаргана. Аягүй олон бодлууд орж гарна. Ухаарснаасаа илүү алдсан зүйл нь их юм уу даа энэ таван сард. Баярлаж догдлож байгаагүйгээрээ догдлож, харамсаж гуниглаж байгаагүйгээрээ гуниглаж байна. Хүн ер нь ямар нэгэн зүйлийг шийдэх дээ үргэлж сэтгэл хөдлөлөөрөө шийддэг болохоор дараа нь гарах үр дагаврыг хэзээ ч тооцоолдоггүй.Тэрнээс болоол сэтгэл санаа, бие махбодийн хямралд ордог байх. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн араас харамсаж болохгүй гэчихээд...буцаад тэр үедээ очих юмсан..энийгээ засах юмсан гэж халаглаж суух үе бишгүй л байна. Хөөрхий өөртөө их л зорилт тавиад, түүнийхээ төлөө явъя гэхээр яагаад ч юм болж бүтэхгүй л байна. Ер нь тэгээд зорилт, зорилго гэдэг их чухал юм шиг байна.Түүнийхээ төлөө харин яаж зүтгэх нь их л хариуцлага, тэсвэр тэвчээр шаардах. Зүтгэж л явна. Тэвчиж ч сурж байна. Бас нэг зүйл нь энд ирээд "хүн байхын" үнэ цэнийг ойлгож байна...Ийм их боломж, өрсөлдөөн дүнд хурцлагдаж амьдарч байгаа даа сэтгэл хангалуун сайхан байна...Таван сард өөрчлөгдөж шалиагүй ч...Бодол, үйлдэл 2 маань..нилээн өөрчлөгдлөө....Бага зүйлээс сэтгэл ханамж авч,,,жаргалтай сайхан өдөр хоногуудын төлөө инээгээд бэрхшээл болгонтой тулгаръя дөө...